Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн сонгон шалгаруулалтын урилга

Монгол-Германы хамтарсан Нийслэлийн Ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн сул ажлын байрыг НБГ-ын даргын 2013 оны А/74 дүгээр дүгээр тушаалаар батлагдсан “Сонгон шалгаруулах журам”-ын дагуу зарлаж байна.
Багш мэргэжлээр төгссөн, цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй иргэнийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сургуулийн байрандаа бүртгэнэ.
Нэг. Ажлын байранд тавигдах шаардлага:
Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах шаардлагыг хангасан байна.

Нэг. Eрөнхий шаардлага 
1 Боловсрол: ЕБС-д ажиллаж байсан Магистр, түүнээс дээш зэрэгтэй байх 
2. Мэргэжил: Багш мэргэжилтэй байх 
3. Мэргэшил: Боловсролын удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх 
4. Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх 
5. Ур чадвар: Ёс зүйн болон харилцааны соёлтой байх
                       Мэдээлэл боловсруулах
                       Асуудал шийдвэрлэх
                       Судалгаа, шинжилгээ хийх
                       Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах
                       Бусдыг манлайлах
                        Багаар ажиллах

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэдийг сургууль дээр 2018 оны 11 дугаар сарын 06-нд 09:00-18:00 цагийн хооронд материалыг хүлээн авна.

Гурав. Сонгон шалгаруулалтад орох иргэн дор дурдсан материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
1. Иргэний үнэмлэх /хуулбар/
2. Төрийн албан хаагчийн анкет
3. Мэргэжлийн диплом /хуулбар/
4. Багшлах эрх /хуулбар/
5. Ажилласан байгууллагын тодорхойлолт
6. Өргөдөл
7. Бүртгэлийн хураамж 5000 төг
Дөрөв. Сонгон шалгаруулалт 2018 оны 11 дугаар сар 07–нд сургууль дээр явагдана. 
Холбоо барих утас 99197277, 89027277