Герман хэлний сургалтад дүн шинжилгээ хийв.


Германы Гадаад дахь Ерөнхий боловсролын сургуулиудын асуудал эрхэлсэн Төв газар (ZfA) нь дэлхий даяар герман хэлний дипломын (DSD) хөтөлбөртэй 1100 орчим сургуульд, үүнд мөн Монгол Улсын 6 сургуульд дэмжлэг үзүүлдэг. Эдгээр сургуулиуд дахь Герман хэлний сургалтын чанарыг баталгаажуулах зорилгоор ZfA-аас Германы муж улсуудын төлөөллийн хамтаар жилд 8-10 улсад ажиллаж, дүн шинжилгээ хийдэг. 2019.10.28-11.01-ны өдрүүдэд дээрх шинжилгээний баг Монгол Улсад ажиллалаа. Тэд Герман хэлний дипломын сургалттай 3 сургууль дээр өргөн цар хүрээг хамарсан, нарийвчилсан хөтөлбөрийн дагуу ажиллаж, DSD I PRO герман хэлний сургалттай Барилгын Политехник коллежид зочиллоо. Шинжилгээний үр дүнд ZfA-аас үзүүлж буй дэмжлэгийн үр нөлөө, ZfA-ийн мэргэжлийн зөвлөхийн үйл ажиллагааг дүгнэсэн байна. Шинжилгээний багийнхан ажлын үр дүнгээ Германы Элчин сайдын яаманд 2019.11.01-ний өдөр танилцуулав. Танилцуулгын дараа өрнүүлсэн хэлэлцүүлгийн үеэр Монгол дахь Герман хэлний дипломын сургалтыг цаашид хөгжүүлэх шинэ хандлагын талаар ярилцав.