"Нисгэгч хүүхдүүд" төсөлт ажил


Нисгэгч хүүхдүүд төсөлт ажлыг бага ангийн 4-5-р ангийн сурагчдын дунд зохион явууллаа.
Манай улсад нисэх загварын спортын төрөл сүүлийн жилүүдэд эргэн эрчимжиж, “Чөлөөт Нислэг”-ийн  төрлийн баг тамирчид тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлж байна.
2015 онд Чөлөөт Нислэгийн Загварын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүндтэй эрхийг Монгол улсад олгоод байна.

Чөлөөт Нислэгийн Загварын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн 2015 оны 7 сарын 27-оос 8 сарын 03-ны хооронд Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Дархан Ноёны Худагт”-д байрлах нислэгийн талбайд болох бөгөөд тэмцээнд 5 тивийн 50 гаруй орны 1000 орчим тамирчид оролцоно
Нисэх загвараар бага, өсвөр насны хүүхэд, залуучуудын зохион бүтээх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, хөтөлбөр болох 
    2 жилийн туршид хэрэгжих төслийг  санаачилсан бөгөөд цаашид уламжлал болгон өргөн хүрээнд явуулж манай улсад нэн шаардлагатай буй нарийн мэргэжлийн инженерүүд төрөн гарах анхан шатны бэлтгэл сургууль болно гэдэгт итгэлтэй байна. 
Тус сургалт тэмцээнд Баянгол дүүргийн Герман хэлний 38-р  сургуулийн бага бүлгийн 4,5-р ангийн нийт 30 сурагч болон анги удирдсан багш нар    идэвхитэй хамрагдлаа.” Нисгэгч хүүхдүүд” сургалт хичээлийг 38-р сургуулийн технологийн багш Ш.Энхтөр удирдан явуулж,багийн ахлагч багшаар зураг төслийн багш Н.Намбум,технологийн багш С.Оюунчимэг,Англи хэлний багш С.Энхбат,англи хэлний багш Б.Хомсбек,биеийн тамирын багш О.Бямбажав нар оролцлоо.
Сургалтанд хэрэглэгдэх материал бусад хэрэгслийг төслөөс хангаж өгсөн болно. Үүнд хүүхэд бүрт нисэх загварын бэлдэц /набор/, малгай,  тус бүр нэг нэгийг өгч сургалтанд хамрууллаа. Сургалтаар сурагчдад нисэх спортын талаар онолын мэдлэг олгох, видео хичээл үзүүлж, бэлдэцийг ашиглан хүүхэд бүр нисэх загварыг зургийн дагуу угсрав. Мөн загварын хүндийн төвийг тохируулж, нислэгт бэлтгэх дадлага ажлуудыг дараалалын дагуу зөв гүйцэтгэлээ. Багийг удирдсан багш нар сурагчдад туслах, зөвлөх, хамтран суралцах хэлбэрээр оролцлоо. Үдээс хойш багийн бүх гишүүд  3-н удаагийн туршилтаар онгоцоо нисгэж, 15-н сурагчдаас эхний 5 сурагчийг оноогоор байр эзлүүлэн урамшуулж сургалт-тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
 Байр эзэлсэн байдал:
1-р байр: Н. Батням     5в анги
2-р байр: А. Мөнхжин. 5в анги
3-р байр: Б.Тэмүүлэн.  5б анги
               Тусгай  байр: Б. Эрдэнэбат / 4а анги /.
                Тусгай  байр: Н.Төгөлдөр   / 5б анги /  нар тэргүүн дэд тусгай байруудыг эзэллээ.
Сургалт-тэмцээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд Баянгол дүүргийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Д. Баярбаатар,38-р сургуулийн захирал Ч. Нармандах, Сургалтын менежер Ц.Тунгалаг,бага ангийн сургалтын менежер Н.Мөнхцацрал,сургуулийн нийгмийн ажилтан Г.Түвшинжаргал бусад мэргэжлийн багш нар болон эцэг эхийн төлөөлөл ирж оролцлоо.
cialis coupon code site cialis discount coupons online
amoxiclav codesamples.in amoxicillin 750
cardura compendium cardura xl carduran
ventolin jarabe go ventolin
zyrtec dosage for adults mattnichols.co.uk zyrtec ingredients australia